Skip to content
- Сангийн сайдын баталсан нэгдсэн удирдамжийн хүрээнд дүүргийн Татварын хэлтсийн 2024,2025 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг гүйцэтгэж санхүүгийн хяналт шалгалтаар нийт 117,656.9 мянган төгрөгийн зөрчил илэрч 4,900.0 мянган төгрөгийн зөрчилд улсын ахлах байцаагчийн акт тогтоон 101,965.6 мянган төгрөгийн зөрчилд улсын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүлж, 10,791.3 мянган төгрөгийн зөрчилд зөвлөмж өгч дүн мэдээг Сангийн яаманд удирдамжийн хугацаанд хүргүүлж ажиллалаа.
- Дотоод аудитын албаны 2026 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсны дагуу 13 өрхийн эрүүл мэндийн төв -13 ерөнхий боловсролын 16 нийт 29 байгууллагад төлөвлөгөөт санхүүгийн хяналт шалгалт хийгдэхээс 4 өрхийн эрүүл мэндийн төв / Буянманал, Анан, Тонэ, Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төв/-ийн шалгалт дууссан, 9 байгууллагын / Жаргал-Өлзий, Мичид ундарга, Санхум, Отгон 7 бурхан, Наранманал, Байгаль наран, Алтанцэцүүхэй, Ээлтэй, Баянбигэр/-ийн шалгалт үргэлжилж байна.
- Ерөнхий боловсролын 7 байгууллагад /12, 42, 76, 105, 122, 123, 129 дүгээр сургууль/ хяналт шалгалтын ажил дууссан, 9 байгууллагад / 134, 152, 153, 154, 162, 168, 169 дүгээр сургууль, Өнөр цогцолбор сургууль, Хүүхдийн сэргээн засах Эрүүл үрс төв/-д хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.
Post Views: 110