Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн “Аян зохион байгуулах тухай” А/295 дугаар захирамжаар Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харъяа дэргэдэх байгууллагуудад болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын дунд “Бид-авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид хамт олон” аяныг 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд Дотоод аудитын алба төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Тус төлөвлөгөөний дагуу 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр авилга, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх өдөрлөгийн хүрээнд Дотоод аудитор М.Гүнчинсүрэн, Д.Гэрэлт-Од нар Албаны хамт олны дунд сургалт зохион байгуулж ажиллалаа.




