СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС, АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах, гүйцэтгэх албан тушаалтнуудад авилга, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авилгын хор уршгийг таниулах зорилгоор 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Авилгатай тэмцэх газартай хамтран зохион байгуулсан “Авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сургалт хэлэлцүүлэгт тус албаны нийт 4 албан хаагч оролцлоо.

Сургалтаар Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан М.Жамьянчойжил, Б.Баяртөгс нар “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх”, “Авилгын ойлголт шалтгаан, хор хөнөөл” сэдвүүдээр танилцуулга, мэдээлэл өгч, авилгын эсрэг хууль тогтоомж, сургалтаар өгсөн мэдээллийн хүрээнд мэдлэг сорих асуулт, хариултын АХА тэмцээнийг зохион байгуулсан.

Мэдлэг сорих асуулт хариултын АХА тэмцээнд Дотоод аудитын албаны ахлах дотоод аудитор Ш.Болормаа, дотоод аудитор Д.Гэрэлт-Од нар амжилттай оролцлоо.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Хаяг. Улаанбаатар хот Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг Нутгийн захиргааны нэгдсэн байр

4 давхарт 402,403 тоот өрөө Дотоод аудитын алба

Мэдээлэл хариуцсан ажилтан.  Дотоод аудитор Б.Дуламжав

Албаны утасны дугаар 70170135, 70170136

Албаны вэб сайт: https://shd-audit.ub.gov.mn/

Цахим шуудангийн хаяг: shdaudit@gmail.com