Дотоод аудитын хамт олон мод тарив

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уур амьсгалын өөрчлөлт нөлөөллийг бууруулах хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хаврын тарилтын нэгдсэн арга хэмжээг 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо “Бумбатын рашаан”-ны талбайд зохион байгуулагдлаа. Тус хаврын тарилтын хүрээнд Дотоод аудитын хамт олон 40 ширхэг мод тарилаа.