Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын албаны эцэг эхийн зөвлөлөөс дараах ажлыг зохион байгуулав

Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын албаны Эцэг эхийн зөвлөлөөс санаачлан тус дүүргийн 4- р хорооны Г.Баярсайхан даргатай “Наран манал” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран албан хаагчдын хүүхдүүдийн дунд амны хөндийн эрүүл мэндийн үзлэг болон дархлаажуулалтын аян зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд хаврын улиралд нийтлэг тохиолддог ядаргаа, дархлаа сулрахаас сэргийлэн амин дэмүүдийг өгснөөс гадна хүүхдүүдийн дундах шүд цооролт, буйлны үрэвсэл зэрэг эрсдлийг илрүүлэн эмчилгээ хийж цаашид шүдээ хэрхэн арчлах талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.