Дотоод аудитын албанаас эцэг эхийн өдөрлөг зохион байгуулав

Дотоод аудитын алба нь Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Идэвхтэй хөдөлгөөн – Иргэн бүрд” аянд нэгдэн байгууллагын эцэг эхийн зөвлөлөөс албан хаагчдын хүүхдүүдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, эрүүл амьдралын зөв дадалд хэвшүүлэх, эцэг эх хүүхдийн хамтын оролцоог нэмэгдүүлэх гэр бүлийн харилцааг бэхжүүлэх зорилгоор  “Эрүүл гэр бүл- Эрүүл дадал” сэдэвт арга хэмжээг дүүргийн 2,4 дүгээр хорооны  “Анан”, “Наран манал” Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран  зохион байгууллаа.

Арга хэмжээгээр “Эрүүл зөв хооллолтын ач холбогдол, эрүүл аж төрөх ёс” сэдвээр мэдээлэл өгч, хүүхдүүдийн бие бялдрын хөгжил, биеийн индексийг шалгах, витамин эрдэс бодисын дутагдлыг тодорхойлон хүүхэд, эцэг эхчүүд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, мэдээлэлд хамрагдан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өгч ажилласан болно.