Шилэн дансны хяналт

Шилэн дансны хяналт

Монгол Улсын төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 /Дотоод аудитад төсвийн еранхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна./

Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 /Энэ хуулийн 3.1.1-д заасан төсвийн байгуулага, албан тушаалтны шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлнэ/.

Тус алба нь Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний болон харъяа нийт 117 байгууллага /орон нутгийн байгууллага 12, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 3, сургууль 29, Албан бус сургалтын төв 1, цэцэрлэг 71, Хүүхдийн сэргээн засах клиник төв 1/, төрийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж буй өрхийн эрүүл мэндийн төв 26, бүгд 143 байгууллагын шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байршуулсан мэдээлэлд улирал бүр аудитыг хийж гүйцэтгэн төсвийн ерөнхийлөн захирагчид тайлангаа хүргүүлж ажиллаж байна.