Алхахад цаг гаргая аянд Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын хамт олон нэгдлээ

Алхацгаая, гүйцгээе аян, Биеийн тамир, спортын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтын дагуу Сонгинохайрхан дүүргийн иргэдийн дунд, идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамирын ач холбогдлыг сурталчлах, аж ахуй нэгж, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, ажилтан, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос 2026 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, баруун салааны “Богдын даваа” чиглэлд зохион байгуулсан алхалтад Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын хамт олон нэгдэж алхлаа.