Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ийг улс орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга С.Туулмаа, мэргэжилтэн О.Янжинлхам, Архивын хэлтсийн архивч операторч Д.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус албанд ажиллалаа.
Байгууллагын архивын үйл ажиллагаа, Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт гэсэн 3 үндсэн үзүүлэлт бүхий 87 шалгуур үзүүлэлтээр дүгнүүлэн ажиллалаа.
Post Views: 40
