Дүүргийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/654 дүгээр захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 06 дугаар хороонд дотоод аудитын албаны дотоод аудитор Д.Гэрэлт-Од, Б.Дуламжав нар доорх 5 чиглэлээр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

  1. Гэр хорооллын айл өрх, аж ахуй нэгж байгууллагад пийшин зуухны галлагааны аюулгүй байдал угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагаа болон хориглосон хатуу түлшний хэрэглээнд хяналт шалгалт хийх
  2. Хотула аппликейшн ашиглаж түлшээ худалдан авч эхлэхтэй холбогдуулан тус аппликейшнийг ашиглах зааварчилгаа өгөх
  3. Стандартад нийцсэн ахуйн зуухыг хуваарийн дагуу хүлээн авах, айл өрхүүдэд хүлээлгэн өгөхөд хяналт тавих
  4. Агаар бохирдуулагч суурин эх үүсвэр ашиглагч иргэн аж ахуй нэгж байгууллагад хяналт тавих
  5. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах чиглэлээр зөвлөмж өгч ажиллах