Дүүргийн Дотоод аудитын албаны даргын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын албанаас төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх хуваарь”-ийн дагуу 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд албаны дарга Д.Төмөрбаатар, ахлах дотоод аудитор Ш.Болормаа, Г.Энхзул, дотоод аудитор М.Гүнчинсүрэн, Д.Гэрэлт-Од, Б.Дуламжав нар Толгойт, Төвийн, Өнөр бүсийн нийт 14 төсвийн байгууллагуудын 53 албан хаагчдыг хамруулан зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа.
