Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод Аудитын алба нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйл, Засгийн газрын 2012 оны 129 дүгээр тогтоолын дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэд 2013 онд байгуулагдсан.

Төсвийн ерөнхийлөн захирагчийн Дотоод аудитын албаны үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах, тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэн төсвийн ерөнхийлөн захирагчийг бодит мэдээллээр ханган шалгагдсан байгууллагын төсвийн эрх захирагч, санхүү бүртгэлийн ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитыг хугацаанд нь хийж гүйцэтгэн, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.

АЛБАНЫ ЧИГ ҮҮРЭГ

Дотоод аудитын алба нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн болон орон нутгийн өмч, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага юм.

ҮНДСЭН ЧИГЛЭЛ

1. Дотоод аудитын чиглэлээр

1.1. Хууль тогтоомж, дүрэм журам, стандарт гэрээг мөрдөж байгаа байдал, хэрэгжилтийн хяналтыг байгууллагын дотоод хяналт болон засаглалд аудит хийх
1.2. Төрийн болон орон нутгийн өмчийн ашиглалт, бүртгэл, зарцуулалт, хадгалалт хамгаалалтад хяналт тавих
1.3. Эрсдэлийн удирдлагын тогтолцооны үр ашигтай байдалд аудит хийх
1.4. Орон нутгийн төрийн сангийн үйл ажиллагаанд аудит хийх
1.5. Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа төсөл хөтөлбөр, төсөл арга хэмжээний зарцуулалт, үр ашигтай байдал
1.6. Төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэрээр тусгайлан явуулах аудит
1.7. Холбогдох стандартын хүрээнд тодорхойлсон бусад аудит

2. Санхүүгийн хяналт шалгалтын чиглэлээр

2.1. Төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон түүнийг үндэслэн төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, стандарт, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих
2.2. Төсвийн буюу төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагын өглөг, авлагын байдалд хяналт тавих
2.3. Тухайн байгууллагын орлогын төлөвлөлт, төвлөрүүлэлт, төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих
2.4. Засгийн газрын тусгай зориулалтын сан, төсвөөс олгосон санхүүгийн тусламж, дэмжлэг, эргэж төлөгдөх нөхцлөөр ашиглуулж байгаа төсвийн хөрөнгө, олон улсын байгууллага, гадаад орны Засгийн газар, байгууллага, иргэдээс олгосон зээл, өгсөн хандив, тусламж, тэдгээртэй адилтгах хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад хяналт тавих
2.5. Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, зарцуулалт, түүний үр ашгийн байдалд хяналт тавих
2.6. Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайланд хяналт тавих

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Дотоод аудитын алба нь анх 2013 онд байгуулагдахад анхны бүрэлдэхүүнд албаны дарга С.Мэндбаяр, аудитор Х.Ариунаа, М.Гүнчинсүрэн, н.Алтангэрэл, Б.Солонго нар ажиллаж байжээ.Улмаар 2015 оноос О.Гантулга, Ш.Болормаа, Б.Ариунаа, Ж.Янжмаа, Г.Энхзул, Т.Зоригбат, Э.Солонго, А.Эрдэнэбулган, С.Мөнхцэцэг, Б.Ариунсайхан, Э.Батжаргал, Б.Батжаргал  нараар өргөжиж ажилласан байна. 

хамт олон

2016 онд ажиллаж байсан хамт олон

Албаны анхны даргаар С.Мэндбаяр 2013-2015 оны 07 сар хүртэл, 2015 оны 07 сараас 2016 оны 09 сар хүртэл О.Гантулга, 2016 оны 09 сараас 2024 оны 05 дугаар сар хүртэл Ж.Янжмаа, 2024 оны 06 сараас 2025 оны 01 сар хүртэл албаны даргын албан үүргийг түр хавсран гүйцэтгэгчээр Г.Энхзул, 2025 оны 02 сараас албаны даргаар Д.Төмөрбаатар ажиллаж байна.

Баг хамт олон 2023

2022 он

Хамт олон ёс зүйн зөрчилгүй

2023 он

Одоогийн байдлаар албаны дарга, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.Төмөрбаатар, ахлах дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ш.Болормаа, Г.Энхзул, дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч М.Гүнчинсүрэн, дотоод аудитор Э.Солонго, Д.Гэрэлт-Од, Б.Дуламжав, нягтлан бодогч Г.Ганцэцэг, архив бичиг хэргийн ажилтан, нярав С.Мөнхцэцэг нарын 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

хамт олон 2023
khamt_olon

Дотоод аудитын алба
Ахлах дотоод аудитор, СХШУАБайцаагч
Ш.Болормаа
Утас 70170136
Цахим шуудан:
sankhuu_audit_skhd@yahoo.com